2011-03-21
Популяци

Популяцийн тухай ойлголт
"Популяци" гэдэг нэр томьёо "populus" (ард тvмэн) гэдэг латин vгнээс гаралтай. Yгчлэн орчуулбал "хvн ам" гэсэн vг. Популяцийн тодорхойлолтыг бараг энэ "хvн ам" гэдгээр авч vзэж болно. Яагаад гэвэл тодорхой нутаг дэвсгэр дэх зvйлийн суурьшил гэж ойлгох ёстой. Бас эдгээр хvмvvс өөр хоорондоо харилцан vйлчлэлцэх, харилцан хамаарах нийлмэл тогтолцоогоор холбоотой. Мөн өвөрмөц vйл ажиллагааны бvлэглэvvд vvсгэдэг. Ингэхлээр ерөнхийдөө маш нийлмэл бvхэл бvтэн нэгдмэл тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Энэ нь функци vйл ажиллагааны хувьд тодорхой журамтай харилцан vйлчлэлцдэг, харилцан бие биенээсээ хамаардаг нэгдмэл нэг бvрэлдэхvvн хэсгvvдийг авч ойлгодог шинжлэх ухааны системийн тухай төсөөлөлд бvрэн нийцнэ. Ийнхvv организмын дээд төвшний биосистем болох популяцийн тухай ойлголт ерөнхий нутаг дэвсгэр дээр орших нэг зvйлийн биесийн нэгдлээс шууд vvдэн гарна.
Тvvхийн хувьд авч vзвэл популяцийн тухай ойлголт ХХ зууны эхэнд биологи дахь генетик-эволюцийн чиглэлийн хөгжилтэй холбоотой vvсчээ. Орчин vеийн ойлголтоор популяцийг эволюцийн энгийн нэгж гэж vздэг (Тимофеев-Ресовский нар, 1973; Jablokov, 1986). Энэ vзлээр популяцийн гол шалгуур шинж бол генетикийн мэдээллийг чөлөөтэй солилцох чадвар (панмикси - panmixi) юм. Генетик-эволюцийн vзлээр чухамхvv энэ шалгуур шинж янз бvрийн зvйлийн популяцийн хэмжээг тодорхойлно. Гэвч байгалийн популяцийг судлах vед энэ шалгуур шинжийг vндэслэн популяцийг хуваах бараг боломжгvй.
Иймээс орчин vеийн популяцийн генетикт орон зай, цаг хугацааны зарчмыг багтаасан нэлээд өргөн хvрээтэй тодорхойлолтыг ашигладаг. Н.В. Тимофеев-Ресовский, А.В.Яблоков, Н.В.Глотов (1973) нар "Популяци бол тодорхой орон зайд удаан хугацааны турш суурьшсан (vе удмын тоо олон байна гэсэн vг) нэг зvйлийн биеийн хам цогц бөгөөд тодорхой орон зай дотор панмикси хэрэгжиж байдаг. Тухайн зvйлийн ийм хөрш биеэс ямар нэгэн дарамт, эсвэл тусгаарлалтын аль нэг хэлбэрийн мэдэгдэхvйц хаалт саад байхгvй байх ёстой " гэжээ.
Ишлэл авсан энэ концепци орчин vед амжилттай хөгжиж байгаа эволюцийн онолын шинэ чиглэл, тухайлбал эволюцийн синтетик онол (нийлэгжилтийн онол) vvсэх vндэс болсон ажээ. Популяци бол эволюцийн энгийн хийсвэр нэгж биш, харин тодорхой экосистемийн бvрдэлд орж байгаа зvйлийн биеийн бодит хам цогц юм.
Популяцийн биологийн экологийн аспект генетик-эволюцийн чиглэлээс ялгаатай. Энэ нь тодорхой экологийн системийн бvрдэл дэх зvйлийн оршин тогтнох хэлбэр гэж vздэг. Ийм хандлага бол орчны хувьсамтгай нөхцөлд популяцийн тогтвортой байдлыг хангах механизм ба популяцийн функци vйл ажиллагааны ойлголтыг агуулна. Энэ vзлийн vvднээс популяцийн тухай тодорхойлолт хэд хэдэн янз байж болно.
"Популяци" гэдгийг биологийн ухааны салбар бvр өөр өөр өвөрмөц байдлаар тодорхойлдог. Yvнд :
- Амьтан судлалын ухаанд популяци бол ареал тархац нутгийн ямар нэг тодорхой хэсгийг эзэлж байгаа зvйлийн биеvдийн нэгдэл суурьшил мөн (И.А.Шилов,1985; 1988; Н.Даваа, 1967 ). Популяци нь морфологи, биологийн хэв маягийн ерөнхий төрх төлөв, генофонд ба тогтвортой функциональ харилцан холбоотой системээр тодорхойлогдох нэг зvйлийн биеийн бvлэглэл мөн.
- Экологийн ухаанд популяцийг өөр хоорондоо холбоотойгоор тухайн зvйлийн ерөнхий тархац нутгийг хамтдаа эзэмшин орших нэг зvйлийн бvлэг бодгаль биеийг хэлнэ (Чернова, Былова,1981)
- Популяци гэдэг бол өөрийгөө нөхөн төлжvvлж олон vе удам туршид vржих чадвараа хадгалах нэг буюу зэрэгцээх биоценозод оршин амьдрах нэг зvйлийн бодгаль биеийн нэгдэл (Быков, 1983)
- Эволюцийн онолд популяци бол тодорхой газар нутаг буюу зvйлийн тархац нутгийн хувьд тодорхой хэсгийг эзлэн оршдог. Уг газар нутгийнхаа хvрээнд бодгалиуд нь мөн тэр зvйлийн бодгалиудтай илvv ойр холбоотой бодгалиудын бvлэг юм (Северцов, 1987). Биологийн популяци бол микроэволюцийн vндсэн нэгж мөн
- Генетикт популяци бол хоорондоо удам төрлийн ба vржлийн холбоотой бодгалиудын нийлбэр мөн (Айала, Кайгер, 1988)
- Популяци бол урт удаан хугацааны турш тодорхой орон зайг эзлэн амьдарч суурьшсан бөгөөд бодгалиуд дотор нь панмикси (эмх замбараагvй эвцэлдэлт гэсэн утгатай грек vг) явагддаг, их бага ямар нэг хэмжээгээр зэрэгцээ орших бодгалиудын ийм бvлгээс тусгаарлагдсан нэг зvйлд хамаарагдах бодгалиудын нэгдэл
Эдгээр тодорхойлолтуудаас авч vзвэл тvvхэн урт хугацаа гэдэг нь тухайн зvйлийн vе удмын тоогоор тодорхойлогддог ажээ. Мөн бас нэн богино хугацаанд бvлэглэл vvсгэн амьдрах нэг зvйлийн бодгалиудын хоорондох ялгааг онцлон тэмдэглэхэд "популяци" гэдэг ойлголтыг хэрэглэжээ. Энд нэн богино хугацаанд бvлэг vvсгэсэн нэгдэл бvр популяци биш бөгөөд богино хугацаанд vvссэн бодгалийн нэгдэл бvрийг популяци гэж ойлгож болохгvй гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь : ногтрууны тархац нутгийн цөм нь Африк, Төв Азийн говь цөлийн бvс юм. Гэтэл зарим жил Европын баруун хойт хэсэг, Англид vржлийн бодгалиуд тохиолддог. Эдгээр бvлгvvд удалгvй устаж алга болдог.
Популяцийн тодорхойлолт олон янз байгаа нь бас тvvний хоёрдмол шинж чанартай холбоотой. Нэг талаас, популяци бол генетик эволюцийн эгнээнд оролцдог. Өөрөөр хэлбэл, янз бvрийн ангилал зvйн нэгжийн филогенетик холбоог тусгах эволюци хөгжлийн vр дvнгийн эгнээнд тодорхой байр суурь эзэлдэг. Тухайлбал организм - популяци - зvйл - төрөл - овог - …. г.м. Эволюцийн энэ эгнээнд популяци гагцхvv зvйлийн оршин тогтнох хэлбэр шиг оролцоно. Тvvний vндсэн функц vvрэг нь тодорхой нөхцөл дэх зvйлийн тогтвортой амьдрах ба нөхөн төлжилтийг хангах явдал юм. Энэ vзэл чиглэлд популяцийн хамгийн чухал шинж чанар нь тvvний генетикийн өвөрмөц онцлогоор тодорхойлогддог. Тухайлбал, генофондын ерөнхий болон өвөрмөц байдал гарч болно. Энэ нь орчны тодорхой нөхцөлд популяци бvхэлдээ болон бодгалийн зохилдолгоот байдлыг харуулна Мөн популяци дахь бодгаль биесийн генетикийн нэгэн төрөл бус байдлыг тодорхой төвшинд ч илэрхийлнэ. Бас орчны өөрчлөгдөх нөхцөлд, эсвэл тусгаарлалтын ямар нэг шалтгаанаас vvсч буй нөхцөл дэх микроэволюцийн эх сурвалж материал болдог. Энэ тохиолдолд популяци нь зvйлийн оршин тогтнох хэлбэр шиг төдийгvй, харин тvvний эволюцийн өөрчлөлтийн энгийн нэгж шиг оролцоно.
Yvний зэрэгцээ популяци нь орчны тодорхой нөхцөл дэх зvйлийг төлөөлөөд бусад зvйлийн популяциудтай идэш тэжээлийн болон өөр бусад холбоо харилцаанд орж байдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой биоценозын бvрдэлд заавал оролцоно. Популяцийн системд хандах энэ хандлага бол амьдралын байгуулалтын янз бvрийн төвшний функциональ болоод эрчим хvч энергийн эгнээг, өөрөөр хэлбэл организм - популяци - биоценоз - биосфер гэсэн шугаман хэлхээг тусгана. Энэ эгнээнд популяци нь тодорхой биогеоценозын функциональ дэд системийн хувьд оролцоно. Тvvний vvрэг нь идэш тэжээлийн гинжин хэлхээ холбоонд оролцох явдал бөгөөд бодисын солилцооны зvйлийн өвөрмөц хэв маягийг тодорхойлно. Энэ vvргийн биелэлт нь популяцийн зохилдолгоот байдал ба гомеостазын тогтворт чадвар дээр тулгуурлан хэрэгжинэ. Yvний эцсийн vр дагавар нь бодисын биоген эргэлэтэнд зvйлийн тогтвортой оролцох явдлыг хангаж өгдөг.
Популяцийн системийн ийм хоёрдмол шинж чанар бас тvvний функц vvргийн биологийн зөрчилт байдалд оршино. Тодорхойлолт ёсоор ерөнхий нутаг дэвсгэр дээрх нэг зvйлийн биеийн бvлэглэлvvд болох популяци нь орчиндоо тавих хэрэгцээ шаардлага ба биологийн шинжээрээ маш төсөөтэй организмуудаас бvрдэнэ. Энэ нь өөртөө популяци дахь биесийн хооронд хурц өрсөлдөөнт харьцаа vvсэх өндөр магадлал агуулж байдаг. Өрсөлдөөний төвшинг багасгах зохилдолгоо, механизмууд популяцийн бvрдэл дэх биеvд салан тусгаарлах, ялгарал vvсэх чиглэлээр vйлчилдэг. Гэвч бvхэл бvтэн систем болох популяци нь биесийн харилцан vйлчлэл ба тогтвортой хэлхээ холбооны нөхцөлд л гагцхvv vvргээ vр өгөөжтэй гvйцэтгэж чаддаг. Ийм зөрчилт байдлыг хvлээн зөвшөөрөх нь популяцийн системийн бvтэц байгуулалтын vндэс суурь юм. Яагаад гэвэл популяци доторхи интеграци, дифференциацийн процессуудын хоорондох тохиромжтой харьцаа хамаараал, тогтворт байдал нь бvхэл бvтэн популяцийн бvрдэл дэх биеийн харилцан холбоо ба тархалт хуваарилалтын орон зайн ба функциональ нэгэн жигд бус байдлын vндэс суурь дээр vvснэ.
Экологийн шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн шатанд популяцийн тухай асуудал голлох байр эзлэх болж байна. Популяци нь зvйлийн оршин тогтнох хэлбэр мөний хувьд онол практикийн vvднээс их сонирхол татдаг. Популяци бол тодорхой газар нутгийн байгалийн нөөц баялгийг хамгийн бvрэн дvvрэн хамгийн зохистой ашиглах нөхцөл боломжийг хангаж өгч буй зvйлийн доторхи байгуулалтын хэлбэр билээ. Өөрөөр хэлбэл, популяцийн биологийн гол ач холбогдол бол энергийн нөөцийг хамгийн зохистой ашиглах зарцуулахад оршино.
Энэ утгаар байгаль орчныг хамгаалах, нэн ялангуяа ургамал амьтны аймгийг зvй зохистой, тооцоотой , шинжлэх ухааны vндэстэй, ариг гамтай ашиглах асуудал гагцхvv популяцийн бvтэц, тvvний онцлогийг хир танин мэдэж, зөв залж хөтлөхөөс ихээхэн хамаарна. Ан амьтныг хамгаалах, хэвийн vржил, нөхөн төлжилтийг хангах, тоо тологойг тогтвортой байлгах, зохицуулах, хортон амьтад, хорологчидтой тэмцэх зэрэг нь цөм тухайн зvйлийн популяцийн тухай тодорхой мэдлэг, баримт мэдээлэл дээр тулгуурлаж байвал сая тодорхой vр дvнд хvрнэ.


Бичсэн: Chinbat bagsh | цаг: 11:42 | Хэрэглэгдэхүүн
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


zl
Бичсэн: Зочин цаг: 20:31, 2016-04-19 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 18:38, 2011-11-02 | Холбоос | |


алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 19:42, 2011-10-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax